Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 10
Австралийн Квийнслэнд мужийн сенатор Ларисса Уотерс хоёр сартай Алия Жой охиноо парламентын танхимд хөхүүлсэн нь түүхэнд бичигдсэн байна. Австралийн Ногоон намын даргын орлогч Ларисса Уотерс жирэмсний амралтаа аваад, эргээд ажилдаа орж байгаа нь энэ аж.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа, “Миний охин Алия парламентын танхимд хөхөөр хооллосон анхны хүүхэд болсонд маш их бахархаж байна. Парламентад илүү олон эмэгтэй болон эцэг эхчүүд хэрэгтэй байна.” хэмээн жиргэжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.