Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын өгөгдсөн дараагийн цагийн байдал Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 худалдааны төвд явагдлаа. Тус худалдааны төвд хүн малын гоц халдварт өвчин дэгдсэн нөхцөл байдалд штабын дадлага үзүүлэх сургалт хийлээ. Халдварт өвчний дэгдэлтийн үед хэрхэн ажиллах, нөхцөл байдалд хэрхэн дүн шинжилгээ хийхийг уг сургалтаар үзүүллээ. Үзүүлэх сургалтад Нарантуул-2 худалдааны төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Мал эмнэлгийн газрууд хамрагдав.