Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 15

Энэ хавар ноолуурын ханш нэлээд өндөр байсан. Анх гарч байхдаа 100 мянга давж байсан ноолуурын ханш буурч эхэлсэн байна. Тодруулбал өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод нэг килограмм нь 57000-66000 төгрөгийн үнэтэй байлаа.
Харин хөдөө орон нутгийн ханшийн мэдээгээр:
• Булган аймаг 58000
• Төв аймаг 57000
• Дундговь аймаг 56000
• Өмнөговь аймаг 59000
• Дорноговь аймаг 56000
• Сүхбаатар аймаг 55000
• Хөвсгөл аймаг 67000
• Архангай аймаг 65000
• Өвөрхангай Хархорин 64000
• Өвөрхангай аймаг 61000
• Баянхонгор 63000
• Завхан аймаг 62000
• Говь Алтай аймаг 60000
• Баян-Өлгий аймаг 54000
• Ховд аймаг 60000 төгрөгийн ханштай байна.
Дашрамд дурдахад зүүн аймгуудын ноолуур эрт гардаг, тэр тусмаа нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг учир үнэ ханшны хувьд өндөр байдаг аж. Өнгөрсөн жил ноолуур төдийлөн үнэд хүрээгүй. Оргил үедээ 60 мянга төгрөг хүрч байсан юм. Харин энэ жилийн тухайд оргил үедээ 100 мянган төгрөг хүрсэн.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.