Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 15
・ 10

Өнгөрсөн баасан гаригийн орой Багшийн дээд орчмоос такси бариад нэгдүгээр хороололд хүргүүллээ. Яг “Цамба” орох гэж байтал бидний сууж явсан “приус 20” машины урд гэрэл жаахан бүүдийгээд, анивччихлаа. Шатах гэж байгаа нь тэр байх. Гэтэл нэг замын цагдаа гарч ирээд 25 мянгөн төгрөгөөр торгож орхилоо. Шууд ч торгочихсонгүй. Яах гэсэн юм бүү мэд бичиг баримтыг нь авч үзээд л 25 мянган төгрөгийн торгууль бичнэ гээд л зогсоод байх юм. Бид яарч явсан тул сүүлдээ тэвчээр алдаж, хүүе ямар удаан торгодог юм бэ, тэгээд торгуулиа бичээд өгчихөөч хэмээн гуйж байж бичүүллээ. Бодвол 25 мянгаас бага мөнгө аваад, торгууль бичүүлэхгүй явуулчих гэж гуйлгах гэж байсан ч байж мэдэх юм. Ийм хардлага төрөөд өнгөртөл. Учир мэдэх хүмүүс замын цагдаа нарыг сард олон торгууль бичсэнээр нь цалин, шагнал тооцдог гэж байна лээ. Сануулга өгөх гэх зүйлч байдаггүй бололтой. Уг нь тэр жолооч туслах замруу эргээд машина атавих гэж байсан сан.
Түрүү долоо хоногт Баянгол дүүргийн цагдаа нар мөн л цалин, урамшуулал бага хүн хүч цөөхөн юм чинь хулгай дээрмийн хэрэг илрүүлэх гэж ажиллаад ч яахав дээ. Ядаргаа шүү дээ. Яаж ажил хийдэгийн хар хог ухааны юм ярьчихсан сууж байна лээ.
Хэв журам сахиулах иргэдээ хамгаалах үүрэгтэй тэд ийм байхад гэмт хэрэг, танхай балмад явал яаж арилах вэ. Энэ нийгмийн хөлөө олохгүй байдал, хулгай дээрэм, хэрүүл зодоон, хуулиас гадуурх зүйлсийг тэд давраагаад байгаа юм биш биз. Цагдаагийнханы ажилдаа дургүй байдал, нийгмийн асуудлыг нэмж байна уу гэж бодоход хүрэх юм.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.