Сүхбаатарын талбайд шинээр гадаад паспорт олгож байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 17

Хууль зүй Дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд болж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр ХЗДХ-ийн Сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа агентлаг, байгууллага 50 орчим төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлж байна. Тухайлбал, Оюуны Өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ''Нээлттэй өдөрлөг'' -ийн хүрээнд Гадаад паспортын сунгалт, шинээр олголт, ТҮЦ машины лавлагаа, Оюуны өмч, Хуулийн этгээд, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, архивын лавлагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, материалаа бүрэн бүрдүүлж ирсэн иргэдэд газар дээр нь гэрчилгээ олгох зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн голомт банкны пос машин ажиллаж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх