АНУ-гийн цэргийн баазаас хулгайлсан машиныг монгол руу гаргах гэж байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 19 ・ 1

Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазаас цэргийн зориулалттай автомашинуудыг хулгайлж, энгийн иргэдэд худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээд, тэдний дотор нэг америк цэргийг Өмнөд Солонгосын цагдаа нар баривчлан саатуулсан тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарах боллоо. 

Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гарагт Сөүл хотын Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, зургаан этгээд өнгөрсөн оны 6-9 дүгээр сард АНУ-ын баазаас тус бүр нь 40-70 сая воны үнэтэй “Humvee” загварын гурван автомашиныг хулгайлсан байна.

Цагдаа нар мэдэгдэхдээ “Манай улсад цэргийн зориулалттай тээврийн хэрэгсэл хулгайлж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Сэжигтнүүд эдгээр автомашиныг ашиглалтаас гарсан гэж актлаад баазаас гаргасныг илрүүллээ” гэсэн ажээ.

Гурван автомашины нэгийг нь Өмнөд Солонгосын 54 настай иргэн кино зураг авалтад ашиглах гэж 11 сая воноор худалдан авсан байсан гэнэ.

Харин үлдсэн хоёрыг нь Монгол ба Шри-Ланкт худалдахаар хил давуулах гэж байхад нь цагдаа нар сэжигтнүүдийг баривчилсан аж. 

Автомашин иймэрхүү аргаар хүртэл орж ирэх хэмжээнд хүрсэн тул  асуудалд орохгүй байхыг анхаархад илүүдэхгүй нь байна шүү. 

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 19/

    Оросоор дамжаад өч төчнөөн жийпнүүд орж ирээд л байдаг юм биш үү.

    Хариулах