Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 14
Улс орон их өрөнд баригдаж, ард түмэн элгээрээ хэвтлээ
Монголчууд урьд урьдынхаасаа илүүтэй “бүсээ чангалах цаг хаянд тулж” ирлээ. Мэдээжийн хэрэг үүний шалтгааныг бид олон зүйлтэй холбон ойлгож болно. Дэлхийн эдийн засгийн хямрал, уул уурхайн баялагийн үнэгүйдэл, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан байдал гээд олон хүчин зүйл улс орны эдийн засгийг хямдалд хүргэх шалтгаан болсон байх. Энэ бүхнээс дутахааргүй нэг хүчин зүйл бол улс төрийн буруу шийдвэр, бодлогогүй алхам юм.
3 хүрэхгүй сая хүн амтай, байгалийн асар их баялагтай улс орныг хөгжүүлдэггүй юмаа гэхэд, ядаж ард олныг нь дундаж амьдралтай болгочих арга ухаан манай улс төрчидөд алга байна. Харин ч 3 сая хүнийг ядуу амьдруулж чадна гэдэг тэднээс том ухаан шаарддаг бололтой .Тэдний зарим нь Оюу толгойн гэрээ хийсний дараа нь гадаадын банкинд нууц данс эзэмшсэн нь илчлэгдэж, нөгөө нэг нь эх орноосоо дүрвэн гадаадад тансаг хаусанд юугаар дутахааргүй амьдарч байна.
Энд үлдсэн хэсэг нь сонгуулийн дараа “ангаж цангасан адуу мал худагруу дайрах мэт” төрийн “бялууг хувааж хүртсээр” өдгөө хямралын захад эргэлт буцалтгүй ирлээ. 2 жилийн өмнө Монгол улсын Засгийн газраас Их эзэн Чингис хааныхаа нэрээр ”бадар” барин байж “Чингис бонд /өрийн бичиг/” гэгчээр дамжуулан нийт 1.5 тэрбум ам долларын хүүтэй зээлийг 5 жилийн хугацаатай авсан байдаг. Үүнийг авахдаа улс орны эдийн засаг болон стратегийн ач холбогдолтой салбарууддаа хөрөнгө оруулалт хийж, улмаар улс орон өөрөө өөрийгөө цаашид “тэжээх” чиглэлд санхүүжилт оруулан зарцуулахаар төлөвлөсөн ажээ.
Энэ мөнгийг манай улс 2017 оноос эхлэн хүүгийн хамт эргүүлэн төлөх ёстой.
Өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис бонд”-ын зарцуулалтын талаар УИХ-д мэдээлэл хийлээ.
Монгол улс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларын эх үүсвэрээс нийт 10 төсөл хөтөлбөрт 1,3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг олгожээ. Энэ хөрөнгийн ихэнхийг аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, нийслэл хотод хэрэгжүүлсэн “Гудамж” төсөлд зарцуулах, “Буянт Ухаа” орон сууцны цогцолбор барих, “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлэх, “Чингис хаан” Боинг-767 онгоц худалдан авах, барилгын арматур төмөр үйлдвэрлэх тэргүүтэй төсөл хөтөлбөрд зарцуулжээ. Харамсалтай нь энд нэг ч үйлдвэр яригдсангүй. Төмөр зам нь ч дууссангүй, ноднин төмөр зам болон авто замын барилгын салбарт төр засгийн холбогдох яамтай гэрээ хийн ажилласан энэ салбарынхан одоог болтол хийсэн ажлынхаа санхүүжилтийг авч чадаагүй байгаа гэнэ.
Улс орны хөгжилд ажлын байр бий болгож, баялаг бүтээдэг үйлдвэр завод хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газар хэдэн үйлдвэр барьсан вэ….
“Чингис бонд”- үүгээр дууслаа…, одоо харин түүнийг 3 жилийн дараагаас хүүгийн нь хамт хэрхэн төлөхөө Засгийн газар төлөвлөж эхлэх хэрэгтэй.
Засгийн газрын өр үүгээр дуусахгүй. Тэд Япон улсын Засгийн газраас “Самуурай” бонд авсан. Түүний зарцуулалтын талаарх мэдээлэл одоогоор бидэнд алга байна. “Чингис бонд”-ын өрөө төлж эхлэхтэй зэрэгцэн “Самуурай” бондын өр нэхэгдэж эхлэнэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.