Сүхбаатар аймгийн АН, МАН-ынхан зөвшилцжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 22

Сүхбаатар аймгийн ИТХ 33 суудалтай бөгөөд МАН 17, АН 16 суудал авч хүч тэнцүүхэн болжээ. Тэнцүүхэн шахам суудал авсан намууд аль нэгийгээ хүлээн зөвшөөрөлгүй маргасаар өнөөг хүрсэн байна.

Намуудын үл ойлголцлоос болж иргэд хохирох ёсгүй тул намууд зөвшилцөхөөр болжээ. Ингээд 5-р сарын 20-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөр, Сүхбаатар аймгийн АН-ын хорооны дарга М.Идэрбат нар хамтарсан зөвшилцөлд хүрч, санамж бичигт гарын үсэг зуржээ. Хоёр зүйлтэй тус санамж бичиг байгуулсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх