Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 22
・ 13
"Монголын Оскар" гэгддэг "Cinema Awards” кино наадам болж өнгөрлөө.
Улаан хивс, амтат дарс, алтадсан кино наадмын “Cinema Awards” цом энэхүү үдшийн улаан хивсний баярын өнгийг улам чимсэн. Гэсэн хэдий ч энэ үдшийн хамгийн том сюрприз нь топ модель Д.Пүрэвсүрэн буюу Пүүжээ байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Учир нь тэрбээр энэ удаа загвар өмсөгч, жүжигчний хувиар бус харин арга хэмжээний хөтлөгчийн хувьд тайзнаа гарсан юм. Мөр ил гаргасан хуримын даашинзаар гоёсон тэрбээр жүжигчин Т.Бархүүтэй хамт "Cinema Awards”-ыг хөтөлж, энэ салбарт хүч түрэн орж ирснээ зарлаад авав бололтой. Энэ үдэш түүний гоо үзэсгэлэн тайзыг аргагүй л чимж байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.