Монголчууд бид Африкаас дор орно гэж байх уу?

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 05 сар 24 ・ 32

Монголчууд сарын дараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн монголчууд бид шинэ зууны хөгжлийн жолоогоо атгуулах хүнээ зөв сонгох эгзэгтэй мөчид ирлээ. Энэ цаг үед ерөнхийлөгч ер нь боловсролтой хүн байх ёстой юмуу, эсвэл сэтгэл байхад боловсрол хамаагүй юмуу гэсэн хэлэлцүүлэг сошиал сүлжээ болон олны дунд өрнөж байна. Нэр дэвшигчдийн боловсролын талаар янз бүрийн байр суурь, сэтгэгдлүүд харагдах юм. “Их гүрэнд их , дунд зэргийн улсад дунд, бага буурай улсад бага боловсрол л хаваасаг” гэсэн постууд ч явж байх юм.

Тэгвэл ер нь бидэн шиг бага буурай орнууд ямар хүнээр төр бариулдаг, ямар шалгуураар ерөнхийлөгчөө сонгодгийг зарим бүс нутгийн улсуудаас хармаар байна.

       Төр улсаа төвхнүүлээд зуун жил ч болоогүй ядуу буурай Африкчууд хүртэл ерөнхийлөгчөө сонгоход боловсролыг нь хардаг байна. Африкийн эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж байгаа 10 улсын ерөнхийлөгчийн боловсролыг жишээ болгон үзүүлье.

Бенины ерөнхийлөгч Томас Бони

Францын Орлеаны их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан.

Мароккогийн хаан Мохаммед VI

Францын София Антиполисийн их сургуульд хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан.

Малавигийн ерөнхийлөгч Петер Мутарика

Лондоны их сургуульд хуулийн бакалавр, Иэлийн их сургуульд хуулийн магистр болон докторын зэрэг хамгаалсан

Зааны ясан эргийн ерөнхийлөгч Аласани Уотра

Пенсильваний их сургуульд бакалавр, эдийн засгийн ухааны магистр, докторын зэргийг хамгаалсан

Кенийн ерөнхийлөгч Ухурү Кениата

АНУ-ын Амхэрст их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Улс төрд орохоос өмнө банкинд ажиллаж байв.

Этиопын ерөнхийлөгч Мулату Теском

Бээжингийн их сургуульд бакалавр болон хууль зүйн ухааны доктор

Мавританын ерөнхийлөгч Амена Гуриб

Британийн Эксетерийн их сургуульд химийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Малигийн ерөнхийлөгч Ибрахим Бобакар

Түүх болон улс төр судлалын магистр зэрэгтэй

Того улсын ерөнхийлөгч Фауре Ганасингбе

Гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон энэ хүн Парисын их сургуульд санхүүгийн менежментээр бакалавр, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан

Либерийн ерөнхийлөгч Эллэн Жонсон

АНУ-ын Мэдисоны их сургуульд санхүүгийн бакалавр, Харвардын Жон Кеннедигийн Төрийн удирдлагын сургуульд төрийн захиргааны магистрын зэрэг хамгаалсан.

Ийнхүү АНУ, Европт боловсрол эзэмшсэн эдгээр Африкийн удирдагчдаас харахад л улс орнууд ядуу буурай гэлтгүй төрийн тэргүүнээ өндөр шалгуураар сонгодог байна. Монголчууд бид тэгвэл Африкийн улсуудаас дор орно гэж арай байхгүй байлгүй дээ.

 

 

Ц.Ану

www.breakingnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

32 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 29/

    Getel neg hun ni zuraachaar tugssun gej bgaa. Nuguuduh ni bas surguulid sursan gej hudlaa yrisan gj bgaa. Gants l undur bolovsroltoi hun bn shde. Songoh ni oilgomjtoi biz de Enhboldiig

    Хариулах
  • zochin / 2017 05 сар 25/

    ajild oroxod bolowsrol xardag getel Mongol ulsiin yrunxiilugchuu 8-ar angiin bolovsorltoi eswel luiwariin diplomtoi huneer songono gj uu?

    Хариулах
  • зочин / 2017 05 сар 25/

    ХӨГЖЬЕ ГЭВЭЛ ДЭЛХИЙН ЖИШГИЙГ ДАГА Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын удирдагч нарын хувьд бүгд өндөр боловсролтой, улс төрийн туршлагатай, гэр бүлийн суурь хүмүүжил сайтай хүмүүс байна. Харин хөгжиж буй орнуудын хувьд улсаа хөгжүүлэхийн тулд боловсролтой, туршлагатай удирдагч нарыг сонгож байна. Гэтэл

    Хариулах
  • zochin / 2017 05 сар 25/

    Yrunxiilegch n bolovsrolgui hun bolox yum bol bolovson xuchin beltgej yugaa xiix we? taminee

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 25/

    Uls orniig dan gants undesherheg uzleer bish bas uhaanar udirdana shuu dee

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 25/

    Yamar ch deed bolovsroilgui huneer yor ni tor yaahiin hen bolgonii hiigeed baidag ajil ch bish shd

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 25/

    Боловсролтой байгаад бас нэг юм байхгүй байх ёстой. Тэр нь шунал. Түрүүчийн боловсролтой гэгдээд байгаа ерөнхийлөгч нарт баймааргүй юм байсан нь гай болоод байна...

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 25/

    ganbaatariigaa demjiide

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Хуцаад бай та нар. Юм л бол далдганаад олон юм хуцаж байх юм. Хуцалдахаас өөр юу ч мэдэхгүй. Чадахгүй.

    Хариулах
  • Ганболд / 2017 05 сар 24/

    Монголын Үндэсний их сургууль нь зайсанд олон улсын стандартад нийцсэн эко кампус байгуулах ажлыг их хурлын гишүүн Оюунхорол сайд барилга барихаар булаан авжээ. Тус сургуулийн оюутнууд тайван хэлбэрээр байгаль орчны яамны гадаах үүдэнд тайван жагсаал илэрхийлж байгаа сурагтай байна. Оюутнуудын сурч

    1
    Хариулах
  • иргэн / 2017 05 сар 24/

    Хэдхэн хоногийн дараа улсынхаа удирдагчаа сонгох гэж байгаа ард иргэд маань нэр дэвшигч нарт нэг л итгэж өгөхгүй байгаа байхдаа. Гэхдээ одоо яалтай билээ дээ улс эх орныхоо төлөөл юм чинь мэдлэг боловсролоорон дүгнэх л үлдлээ.

    Хариулах
  • иргэн / 2017 05 сар 24/

    Хэдхэн хоногийн дараа улсынхаа удирдагчаа сонгох гэж байгаа ард иргэд маань нэр дэвшигч нарт нэг л итгэж өгөхгүй байгаа байхдаа. Гэхдээ одоо яалтай билээ дээ улс эх орныхоо төлөөл юм чинь мэдлэг боловсролоорон дүгнэх л үлдлээ.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Хичнээн сэтгэл байгаад мэдлэг боловсрол дутуу хүмүүст хэцүү шүү дээ.
    Манайхан сэтгэл байхад бүх юм болно гэж бодохым улс эх ороноо удирдаж явнаа гэдэг чинь тоглоом биш л баймаар юм .

    Хариулах
  • Иргэн / 2017 05 сар 24/

    Улс эх ороныхоо жолоог зөв зүг чигт эргүүлэх өндөр мэдлэг боловсролтой тийм л хүний гарт атгуулмаар байна.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Huniig hun chanar setgel gdg zuil tuluuldug ym ter zuil dr bolovsrol nemgduul tgd ystoi nugu tugs huni chin jishee l bno shuu dee getel bolovsrol ch ugui setgel ch ugui nuhduud erunkhiilugchid ner devshine gj yrij bh ym ystoi luuluu blgui

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    6 udaa zurah gj uzsen chadaagui gj helsen hichel zutgelgui huneer yah ym oroldlogo sait oroid hurne gedeg ug bdgdaa gevch ene hun bol oroldool haydag hun ym shig bgn uurinh n yrianaas bol ....

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    oyunii chadwaraa ashiglaj sain ajillaj chaddag ehnboldiig olon hvmmvs demjij bga daa

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Бат-эрдэнэ аваргыг боловсролгүй бөх хэмээн доорд үзэн бид сонгоогүй.Тэгвэл одоо ч мөн бөх хүн нэр дэвшиж байна.Боловсролыг эрхэмлэж хүндэлдэг монгол түмэн боловсролттой Энхболдыг дэмжих байлгүй дээ.Ернө ч боловсрол чухал гэдгийг Монголчууд мэддэг юм шиг байгаа юм

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Haa saigui socialaar neg erunkhilugchin songuli odoo bur bolovsroltoi 1 bolovsroltoi ch ym shig uguich ym shig 1 ogt bolovsrolgui 1 gdg ug hurtel garsan bhim uul n ene chin buhel buten ulsin erunkhiilugch songoh asuudal btal yg d iim hachin humuusig ner devshuled iim hachin yria gardag bn daa

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Ерөнхийлөгчийн сонгуульд боловсрол бол нэн түрүүнд тавигдах асуудал

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Бид нэг сарын дараа маш чухал сонголт хийнэ.Боловсролыг илүүд үздэг дэлхийн улсууд шиг мОнголчууд ч бас боловсролыг илүүд үзэж хүнээ зөв сонгоно оо

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    bolowsroltoi hvniig demjiy.Ard tvmen mash ih itgel hvleelgej bga amjilt Enhboldo

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    bid bolowsroliig ilvvd awch vzeh ni zowoo.Bolowsroltoi Enhboldiig demjiy

    Хариулах
  • Иргэний индэр / 2017 05 сар 24/

    Дэлхийн ихэнх улс орон боловсролыг эрхэмлэж байна.Үнэхээр ч боловсрол гэдэг хулгайлж үл болох оюуны том хөрөнгө.Ийм хөрөнгөтэй хүнийг бид сонгож улсаа удирдуулах ёстой

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Ийм мэдээжийн юмыг мэдэхгүйдээ биш,мэдэхийн дээдээр мэдэж байгаа,харин сул тэмээ туух,бурантагтай тэмээ хөтлөх хоёрын аль нь амар байх вж?энэ бол эрхэндээ оруулаж дураараа дургиж байхын хүсэлд автагдсан намуудын харгис бодлого-өөр юу ч биш,энэ бол сонгогчид иргэдээ төрийн тэргүүний өндөр сэнтийг бас

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Бараг л бүгдээрээ доктор юм байна шүү дээ мэргэжлийн хувьд ихэнх нь удирдлага талруугаа чиглэсэн юм тэгэхээр боловсрол болоод түүний мэргэшил гэдэг чинь улсын ирээдүйд чухал нөлөө үзүүлдэг байна. Боловсролтой сэтгэлтэйг нь л сонгоцгооё.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Улам нарийн, ээдрээ төвөгтэй болж байгаа энэ дэлхийд боловсрол амьдралын чухал шаардлага, шалгууруудын нэг болж байна. Сайн боловсролтой болох нь материаллаг аж байдлын хувьд илүү сайн амьдрах боломжийг бидэнд олгохын хамт өндөр мэдлэг боловсрол
    илүү их нөлөө үзүүлэх боломжоор биднийг хангадаг

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Боловсрол гэдэг зүгээр ч нэг цавуутай хавтас биш үү.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Хотоор дүүрэн юу л байна их дээд сургуулиуд байхад ядаж дээд сургууль төгсөөгүй хүмүүс нэр дэвшүүлээд байх даа яахав дээ

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Хаана амьдарч байгаа билээ залуусаа сайн бодоорой !!!!. Бид боловсрол эзэмших тал дээр нээлттэй боломжтой хүмүүс шүү!!! энэ мэт ядуу бурай орон шиг уух усны төлөө өдөр шөнөгүй алалцаж байгаа биш

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    araichdee tgd bolowsrol ymar ch chuhal bish gsen uguu manaihnaar bol ain

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    araichdee tgd bolowsrol ymar ch chuhal bish gsen uguu manaihnaar bol ain

    Хариулах