Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 25
Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг цуцалж, 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Тиймээс, нийслэл болон хөдөө орон нутгийн бага ангийн буюу I-II дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25 буюу өнөөдрөөс эхэлж байна. Харин III-V ангийн сурагчид зургаадугаар сарын 1-нээс, VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос тус тус эхэлнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.