Машин оруулж ирдэг хүмүүс мэдээлэл хийлээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 25 ・ 3

 

 

Приус машин импортлогчдын холбоо, Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд “Энэ сарын 22-нд Сүхбаатарын талбай дээр Prius автомашин шатаасан хэрэгт бид холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв. Дараа нь эко машин хилээр оруулж ирэхэд ногдуулах татварыг нэмсэнтэй холбоотойгоор үүсээд байгаа асуудалд тайлбар хийлээ.

Эко автомашин импортлогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганзориг хэлэхдээ: Манай холбоо бүх асуудалд мэргэжлийн зүгээс хандаж байгаа. Засгийн газарт ч хэд хэдэн удаа албан бичиг өгсөн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газар бидний нөхцөл байдлыг ойлгож байгаа. Ийм учраас гаалийн хяналтын талбайд машинуудыг чингэлгээс нь буулгаж, зуучлагч байгууллагуудын түрээсээс чөлөөлсөн. Эдгээр байгууллагуудад талархлаа илэрхийлэх нь зүйтэй байх. Мөн манай холбооны зүгээс ямар нэгэн байдлаар улс төржүүлэхгүй. Бид засгаас гарах шийдвэрийг нааштай байна гэж итгээд хүлээлтийн байдалтай байгаа" гэв.

Мөн төр засгаас бидний шийдвэрийг харгалзан үзэж автомашинд хуучин байсан татварыг ногдуулсан тохиолдолд приус автомашинууд тавдугаар сарын 1-нээс өмнө ямар үнэтэй байсан тухайн үнээрээ борлогдоно. Түүнээс автомашины үнийг импортлогчид хиймлээр өсгөөгүй. Нэг 1-1.2 сая төгрөгийн татвар төлдөг байсан автомашин 3.5 сая төгрөгийн гаалийн татвар төлж байгаа. Ийм учраас приус автомашины үнэ хоёроос гурван сая төгрөгөөр нэмэгдсэн. Япон улсаас тавдугаар сарын 01-нээс хойш орж ирсэн онцгой албан татвар өндөр төлөхөөр он залуу приус машинуудыг чингэлгээ суллаад ГЕГ-ын талбайд хураасан. Төр засаг нааштай хариу өгвөл хуучин татвараа төлөөд авахад иргэд хохирохгүй гэдгийг энэ үеэр онцолж байлаа. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ах нь / 2017 05 сар 26/

    Харин шинэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Японоос худалдаж авсан машинд бол шинэ татвар ногдоно шүү!!!

    Хариулах
  • Ах нь / 2017 05 сар 26/

    Иргэний хуулийн 5-р зүйлийг үзэцгээ!! Бүх юм ойлгогдоно!!! Болохгүй шүүхээр заргалд!! Ялж л таараа!!!!!

    Хариулах
  • Ах нь / 2017 05 сар 26/

    Шинээр татвар ногдуулах тухай хууль 5 сарын 1-нээс үйлчилж эхэлсэн учраас энэ өдрөөс өмнө Японы аукцон дээрээс худалдаж авсан приус машин Монголд хэдийд орж ирснээс үл хамааран шинэ татварт хамрагдах ёсгүй юм! Хуулийг буцааж хэрэглэхгүй гэсэн түгээмэл зарчим байдаг, Иргэний хуулиа үзэцгээ, залуус ми

    Хариулах