Гадаадын их сургуулиудын тэтгэлэг олоход мэдэх ёстой 10 чухал зүйл

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 30
Хүний нутагт дэлхийн энтэй боловсрол эзэмшихэд тулгардаг хамгийн гол асуудал бол мэдээж, хэлний мэдлэг бас санхүүгийн боломж. Цагаа үрж дэмий мөрөөдөж суухаар үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд та юу мэдэж байх ёстойг энд хуваалцъя.
1. Санхүүгийн боломжуудаа судал.

Юуны түрүүнд чамд ямар боломж байна вэ. Сургалтын тэтгэлэг хүлээн авсны дараа тухайн улс руу ядаж л зорчих хэрэгтэй шүү дээ. Онгоцны тийз, визаны хураамж гээд олон асуудал бий шүү. Үүнийг яг одооноос бэлдэж эхлээрэй. Заавал сургуульдаа тэнцсэний дараа гэж хойшлуулах огтхон ч хэрэггүй.

2. Үнэгүй зүйл гэж байдаггүй

Бидний хэн ч ямар ч төлбөргүйгээр суралцдаггүй. Чи азаар сургалтын бүрэн тэтгэдэг олсон байлаа ч тухайн улсдаа аялах, зугаалах, ядаж л амттан идэх мөнгөтэй байх ёстой шүү дээ. Ингэхээр чи суралцахын хажуугаар хэрхэн мөнгө олох тухайгаа яг одооноос бодож эхлэх хэрэгтэй.

3. Олон сонголттой байгаарай

Ганц л сургуулийн өргөдөл барьчихаад түүндээ санаа зовоод суугаад байж болохгүй. Аль болох олон сургуулийн тэтгэлгийг мэдэж ав. Тухайлбал, Fulbright-ийн тэтгэлгүүд ихээхэн оновчтой санаа. Их Британийн боловсролын сангууд, Засгийн газраас хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөрүүд гээд олон зүйлийг судалж аль болох олон сонголттой байгаарай.

4. Жижиг зүйлс бүхэн тустай бас дэмтэй

Тэтгэлэг авахын тулд бүх жижиг зүйлсийг тооцоолоорой. Ядахад л шалгалтанд бэлтгэх номны зардал ч үүнд багтах учиртай.

5. Аль болох олон өргөдөл бөглө

Тийм ээ, энэ их цаг авна. Гэхдээ мөнгийг чинь хэмнэнэ. Аль болох олон өргөдөл бөглөж байж л чи аль нэг тэтгэлгийг хүртэх боломжийг гартаа атгах магадлал чинь тэр хэрээр өснө.

 

6. Итгэлтэй бай

Сургалтын тэтгэлгийн өргөдлийн хэсэгт “Яагаад энэхүү тэтгэлгийг авахыг хүсч буйгаа бас яагаад чи авах ёстойг” тайлбарлах шаардлагатай болдог. Үүнээс ичих хэрэггүй. Үүнд хариулахын тулд жагсаалт гаргаж ч болно. Зөвхөн академик боловсрол олохын тулд биш нийгмийн харилцаа, нийгмийн ажил хийх, карьераа эхлүүлэх, өөрийгөө урамшуулах, эх орондоо тухайн салбарыг хөгжүүлж сайн үйлс бүтээх гээд л…

7. Тэтгэлэгтэй холбоотой луйвруудаас хол яваарай

Батлагдсан, журам ёсоороо байгаа тэтгэлгийг яг тэр гэж хэлж батлахад хэцүү байдаг. Тиймээс чамд цахимаар ирсэн ямар нэгэн тэтгэлэгт шууд хандаж, мөнгө төлөх гэж яарах хэрэггүй. Харамсалтай нь, тэтгэлэг нэрээр луйвар хийдэг компаниуд олон болсон гэдгийг бүү мартаарай. Тэдэнд хандвал чиний мөнгө хэзээ ч эргэн олдохгүй шүү.

8. Цагаа хайрлах хэрэггүй

Чи наад зах нь тэтгэлгийн асуудлыг хөөцөлдөж эхлэхээсээ 18 сарын өмнөөс санхүүгийн асуудлаа бодож эхлэх ёстой. Нэгэнт сургалтын тэтгэлэг ирчихдэг, чамд ядаж л онгоцны тасалбарын мөнгө байхгүй бол тэгээд л сайхан боломжийг салхинд хийсгэх үү?

9. Бүх бичиг баримтаа баталгаажуулж, хуулбаруудыг нь авч үлдэж байгаарай

Чамд визаны мэдүүлэгт ороход чинь бичиг баримтууд асар их чухал гэдгийг бүү мартаарай.

10. Буцах төлөвлөгөө буюу В хувилбар хэзээ ч илүүдэхгүй

Бүх өргөдөлд чинь хариу ирэхгүй ч байж болно. Үүнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Боловсролыг санхүүжүүлэх өөр олон сонголт байдаг шүү дээ. Оюутны зээл, найз нөхөд, ивээн тэтгэгч компаниуд гээд. Чиний В хувилбар бол энэ юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх