“ОЮУНЛАГ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” АЯНЫ ҮР ДҮНГИЙН БАЯР БОЛЛОО

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 31

Суралцагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэн, багш нарын хамтын ажиллагааг дэмжих” зорилгоор “ОЮУНЛАГ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” аяныг 3 үе шаттайгаар зохион байгуулж өнөөдөр үр дүнг тооцлоо.

Аяны үр дүнгийн баяр, хаалтын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол болон холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Уг аяны хүрээнд “Ирээдүйн эзэн-Оюунлаг Чингэлтэйчүүд” математикийн хичээлийн чанар, үр дүнг сайжруулах 6-9 дүгээр ангийн сурагчдын  бодлогын уралдаан, элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг сайжруулах 12 дугаар ангийн сурагчдын “Математик сорил-2017”, бага ангийн багш нарын “Бодлого бодох миний туршлага” 200 бодлогын уралдааныг тус тус зохион байгуулсан юм.

Мөн ажилдаа амжилт гаргаж, манлайлсан бага, дунд ангийн менежерүүдэд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медаль гардууллаа.

“Оюунлаг Чингэлтэйчүүд” аян нь багш нарын заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, бага дунд ангийн багш нарын хамтын ажиллагааг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багш нарын манлайллыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх