ЭХ ҮРСИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН 7 ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖИД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЛЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 31

Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олноос нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн ажлыг санаачлан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд оршин суугч өрх толгойлсон ээж Н.Уянга болон түүний 7 хүүхдэд Эх үрсийн баярыг тохиолдуулан хүнсний бүтээгдэхүүний туслалцаа үзүүлж, баярын бэлэг гардууллаа. Бяцхан хүүхдүүдийг баярлуулахад хандив өргөсөн та бүхэндээ талархал илэрхийлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх