ЦЭЦЭРЛЭГҮҮД МАРГААШНААС ЭХЛЭН АМАРНА

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 31

Нийслэл болон орон нутгийн цэцэрлэгүүдийн амралт маргаашнаас эхэлнэ.

ЕБС-ийн бага ангийнхан өнгөрсөн долоо хоногт амарсан билээ. Тэгвэл мөн ЕБС-ийн дунд анги буюу 3-5-р ангийнхан маргаашнаас амрах юм байна.

Харин ахлах ангийн сурагчид зургадугаар сарын 8-наас амарна.

Нийслэлийн 1-2-р ангийн сурагчид тавдугаар сарын 25-наас, 3-5-р ангийн зургадугаар сарын 01-нээс, 6-9-р ангийн сурагчид зургадугаар сарын 08-наас амарна.

Орон нутагт 3-5-р ангийн сурагчид зургадугаар сарын 01-нээс, 6-9-р ангийн сурагчид зургадугаар сарын 08-наас амрах бол цэцэрлэг зургадугаар сарын 01-нээс амарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх