Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 31
・ 1
Автомашины завсарт өгөхөөр амралтын өдөр кузов засварын газраар явж үзээгүй надад вьетнам засвар бодогдож хайх эрэлд гарлаа. Монгол, Вьетнам засварын үнэ ханш тэнгэр газар шиг зөрүүтэй буюу вьетнам засварчдын үнэ маш өндөр.

Хямралаас гадна Монголчууд бид хямд хэрнээ чанарыг эрхэмлэдэг болсон цаг. Ингээд вьетнам засварыг зориход урд купер бүтэн будна гээд 250 мянга гэсэн юм. Цааш үргэлжүүлэн эх нялхас эмнэлгээрээ баруун зүгт 6-р бичил хороолол руу дөнгөж эргэхэд хэд хэдэн кузов засварын газар байна. Үүний дунд “бусдаас хол давна МАТ кузов засвар” гэх газраас асуух бодол төрөн орлоо. Үнийн хувьд их боломжийн вьетнамчууд 250 мянга гэж үнэ хэлсэн бол эднийх 100 мянга гэнэ. Бас ямар ч асуудалгүй болно, чанартай, будаг, засварт ороогүй мэт болгоно гэж их л итгэл төгс хэлж байна. Өнгө нь зөрөхгүй, чанартай хийж чадах болов уу гэж их л эргэлзэж хашир суусан хүн адил эргэлзэн байж өгсөн юм. Хоёр хоногийн хугацаанд урд купер дундуураа тасарч, мөн салсан, хонхойсон хэсгийг төвөггүй засварласныг харахад Монгол засварчид будаг зөрүүлдэг, замаскдаг гэх амнаас ам дамжин сонссон үгнүүдийг орт тас алга болгосон юм.
Жилээс жилд өсөн нэмэгдэж автомашины тоо хэмжээг дагаад засвар үйлчилгээний салбарт томоохон зах зээл бий болжээ. Автомашины эрэлт ихсэж үүнийгээ дагаад ур чадвартай автомашины кузов засварчны эрэлт нэмэгдсэн өнөө үед энэ салбарт монгол иргэд ажиллаж, бизнесийн ашиг орлогоо гадныханд алдахгүй байгаа нь саашаалтай. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь мөнгөний урсгалыг дотоодод үлдээж бие биенээ урамшуулж байгаа хэрэг. Үүний тод жишээ Монгол засварчид бодитой хувь нэмэр үзүүлсээр байгаа аж. Тэд энэ салбарт хүчин зүтгэж ажилласаар 8-10 жилийг ардаа үлдээсэн дадлага, туршлагатай мэргэжлийн Монгол залуучуудад ажиллдаг гэсэн юм. Энэ салбарт тэднийг мэдэхгүй хүн ховор гэж үйлчлүүлж буй иргэд хэлж байлаа.

Сайн автомашин амь насны баталгаа болсон энэ үед баталгаатай мөн өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Гэвч автомашинаа засварт өгөхөд урьдчилгаа болон бэлэн мөнгөний асуудал цаг нь тулсан үед байхгүй үе хэн хүнд байдаг. Харин “МАТ” засварын газрынхан мөнгөнд санаа зовохгүй засуулах хэд хэдэн боломж байгаа талаараа ярьж, санал болгосон юм. Тодруулбал, Урьдчилгаа мөнгө авахгүйгээс гадна, автомашинаа засварт оруулан, авч явахдаа мөнгөний асуудлыг лизинд хамруулах боломж байгааг хэлсэн юм. Энэхүү засвартай 91020250 утсаар холбогдох боломжтой юм билээ. Эднийх засварын баталгааны хуудас дагуулж байгаа бөгөөд хүчинтэй хугацаа нь 12 сар буюу жилийн баталгаа өгдөг гэлээ. Үүнээс гадна таньд засвар таалагдахгүй бол таниас төлбөр авахгүй гэдгийг тус завсарын газрын засварчин Н.Билэгт хэлсэн юм. Машины будаг кодоор гаргадаг газартай хамтран ажилдаг бөгөөд мөн л монгол залуус ажилладагаараа онцлог юм байна. Монгол залуус хятад будаг гаргагчдаас илүү гэдгийг хэлээд таны машины өнгөнөөс огт зөрөхгүй яг өнгөөрөө гарна гэж тодотгон хэлсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.