Өдгөө 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хүнсний манлай үйлдвэр Талх Чихэр ХК нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Та Чи бэйкери”-ний анхны салбараа нээлээ.

Анх 2013 онд өөрсдийн ажилчиддаа зориулан Та Чи бэйкеригийн анхны салбарыг нээж байсан бол энэ удаад хотын баруун бүсийн хэрэглэгчид тэр дундаа Өнөр хорооллын оршин суугч нарт илүү ойртон Номингын Өнөр салбарын талх,нарийн боовны тасагт амттай, нандин төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ойртуулж байна. Нээлтийн өдөрлөгийн үеэр #hashtag урамшуулал, Өнөр хорооллын 400 гаруй өрхөд ваучерийн хөнгөлөлттэй худалдаа, бяцхан үрсэд зориулан алиалагчийн үзүүлбэр зэрэг явагдаж байна. Тус бэйкери нь 10 төрлийн кофе, 40 орчим төрлийн амттан, жүүс, smoothie, shake зэргээр үйлчилж байгаа бөгөөд энэ ондоо дахин 9 салбар шинээр нээхээр ажиллаж байгаа юм байна. 


Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/tachibakery/ хуудаснаас болон 98091955 дугааараас лавлаж асууна уу 

 

http://www.talkh-chikher.mn/v/ 70020