Монголд угсарсан анхны галт тэргийг хүлээлгэн өгнө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 06 ・ 2

Монгол инженерүүдийн угсарсан анхны галт тэргийг энэ сар 10-ны өдөр хүлээн авна. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Экологи бус” ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазыг түшиглэн галт тэрэг угсрах ажлаа өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн байна.

Одоогоор вагонуудад нэмэлтээр суурилуулах зангилаа эд ангиудыг угсарч дуусаад, будаж байгаа аж. Монгол инженерүүдийн угсарсан ачааны галт тэрэгний даац 72 тонн, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, 120 км/цаг-ийн хурдтай юм. Цаашлаад төслийн хүрээнд эх орондоо ачааны вагон угсрах үйлдвэрийн шугам байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангахаар төлөвлөж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 06/

    Ачааны воган шүү дээ. Зургийн зөв тавибал

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    Ногоон онгоц Монголчууд угсарсан гээд байсан сая уначихлаа,одоо вагон угсарсан аядсан юм байна,юу болох бол доо Бурхан өршөөг

    Хариулах