Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 07
・ 6

Сүүлийн үед боловсролын салбарт байж боломгүй олон асуудал гарах боллоо. Тухайлбал сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 29 дүгээр сургуулийн багш нар хүүхдүүдээ доромжилдог, зоддог, тэр ч бүү хэл хүчирхийлдэг асуудал яригдсан. Мөн захирал нь энэ асуудалд анхаарлаа хандуулдаггүй бөгөөд хүүхдүүдээ бэлгийн хүчирхийлэл, бэлэг өгөх хоёрыг ялгадагүй гэж доромжилж байв. Тиймээс энэ хүн тэгэсгээд ажлаасаа халагдсан. Мөн 116 дугаар сургуулийн багш нар хүүхдүүдээ дорд үзэж, тэнэг мангараар нь дуудаж, ад шоо үзнэ. Ингэж хөгжлийн бэрхшээлтэйгээр нь далимдуулан элэг барьж хүүхдийн эрхийг зөрчсөөр байгаа юм байна. Эл асуудлыг Засгийн газраас шалгана гэдгээ мэдэгдчихлээ. Мөн 10 дугаар цэцэрлэгт олон асуудал үүсч эцэг эхчүүд нь саяхан жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан. Энэ бүгд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль цэцэрлэг. Тэгэхээр манайхан муу нь муудаа жанжин муна гадсандаа жанжин гэдэг шиг ийм хүүхдүүдээ багш нар нь хүртэл дорд үздэг муухай нийгэмтэй болчихсон гэсэн үг болж байна. Мөн анзаарч байгаа бол энэ бүгд нийслэлд харьяатай сургуулиуд бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудад үүссэн байгаа юм. Гэтэл хоморгонд нь Ж.Батсуурь сайд ажлаас халагдсан. Ер нь буруутан хүмүүс харицулага үүрч эхэлж байгаа ч гол буруутан байж болох БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг гэх нөхөрт ямарч буруу байхгүй мэт хариуцлагаас сугарч хоцроод сууж байна. Дээрх асуудлууд бол ерөнхий боловсролын сургуулиудад үүссэн асуудал шүү дээ.Тэрээр одоогийн байдлаар боловсролын салбарын дарга нараас хамгийн удаан ажиллаж байгаа нь. Өмнөх жилүүдэд гардаг байсан энэ салбарын болох болохгүй бүх асуудлыг мэддэг байсан гэсэн үг. Мэдсээр байж юу ч хийж өөрчлөөгүй. Мөн өнгөрсөн жил ЭЕШ-ын материал задарсан, саяхан улсын шалгалтын математик, англи хэл, нийгмийн хичээлийн шалгалтын тест задрахад заримыг нь нууцлаад өнгөрсөн байгаа. Энэ нь мөн л Улаанбаатар хотын хэмжээнд гарч нийслэлийн сургуулийн багш, захирал боловсролын салбарынхны гаргасан алдаа. Тэгэхээр нийслэлийн боловсролын газрынхны ч буруу бас бий. Энэ тухай үргэлжлэлд дурдах болно. Дээрх асуудлуудад жинхэнэ хариуцлага хүлээж огцрох ёстой, огцруулах ёстой хүн бол боловсролын салбараа боплогоор хангаж чадаагүй байж болох Д.Эрдэнэчимэг баймаар юм.
Түүний хандлагыг иргэд анзаарсан л байх. Яагаав 29 дүгээр сургуулийн асуудлыг хөндсөн “Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг гарахад Эрдэнэчимэг гэх эр сэтгүүлчийг үл тоон, асуудлыг гарсан гараагүй, гарчихсан байсан ч яадаг юм гэх мэт өнгө аясаар бусдын дургүйцлийг төрүүлэхүйц ярьж байсан. Нэг албанд удаан хадагдчихсан дарга нар ийм увиагүй болчихдог гэсэн үг үү. Гэтэл эрх баригчид гал унтраах гэж ард түмэнд хүн ажлаас огцруулсан хүн болж харагдах гэж сайдыг халаад өнгөрлөө. Үндсээр нь өөрчлөхийн тулд хийх эхний алхам бол нийслэлийн боловсролын газарт өөрчлөлт оруулах юм биш үү. Ер нь ерөнхий боловсролын салбарын, сургуулиудад үүсээд байгаа бүх асуудлын жинхэнэ буруутан нь БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг юм биш биз. Тэрээр асуудлыг өөрчилж, зөв голдрилд нь оруулж чадахгүй байснаараа буруутан болох ёстой. Хэрэвасуудлыг шийдэж, өөрчилж чадахгүй юм бол Боловсролын яаманд боловсролын бодлогын газрын дарга гэж байх хэрэг байна уу.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.