Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 07
・ 1

Дөнгөж ажил дээр гарсан 22-хон настай бүсгүй захиралдаа зодуулчихаад амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” гэх гомдол ирсэн байна. Гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа аж. Амиа хорлосон гэх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Талийгаач эмэгтэй урд өдөр нь эгч рүүгээ “Би захиарлд ингээд зодуулчихлаа аймар юм аа. Ямар хэцүү юм бэ” хэмээн нүүр, хамраа халцарсан зургийг илгээжээ. Түүний ажиллаж байсан компани нь “Сохо мебел” гэх мэдээлэлийг ойрын эх сурвалж өгч байна. Тэгэхээр тус компанын захирал энэ хэрэгт холбогдсон байж болзошгүй ажээ.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.