РЕППЕР ЖИЙ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БОЛЛОО

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 08 ・ 1

Нийслэлийн татварын газраас Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулав. Ингэхэд реппер Жий буюу Т.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн”-ээр шалгарчээ. Мөн МИГ даатгал, Орчлон бүрэн дунд сургууль, Хаан банк зэрэг арав гаруй аж ахуй нэгжийг шалгаруулж Улаанбаатар хотынхоо их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буйд талархаж өргөмжлөл гардууллаа.

Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал болон бусад албаныхан гардуулсан юм.

Реппер Жий шилдэг татвар төлөгч боллоо

Реппер Жий шилдэг татвар төлөгч боллоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 08/

    энэ дандаа малгайгхх буруу харуулж өмсдөг муу ёрийн тэнэг

    Хариулах