Өсвөр насны хүү мансуурч байгаад амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 08

Өчигдөр буюу 6-р сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, орон сууцны арын далан дээр нас барсан хүн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очих үед, тус хороонд оршин суух 14 настай эрэгтэй Т гэгч нас барсан байжээ.Хэргийн шалгалтын явцад хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан нь тогтоогджээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх