Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 12
・ 1

Өнгөрсөн тавдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар “Бриллиант” шөнийн клубын орчмоос “41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн нэгэн этгээдийг баривчилсан байна. Хэргийн газрын үзлэгээр, сэжигтнээс 0,5 грамм айс буюу метафетамин илэрч, унаж явсан автомашин дотроос нь цагдаагийн албаны жагсаал хувцас гарч ирсэн аж.
Сэжигтнийг шалгахад, Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагч Б гэгч хар тамхи хэрэглэн мансуурсан байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, алба хаагч Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг диллер байсан гэнэ. Тэрбээр өөрийгөө цагдаа хэмээн бусдыг айлгшан сүрдүүлж, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг удаа дараа үнэгүй авч зарж байжээ.
Сэжигтэн Б-г баривчлагдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр тогтоогдсон аж. Тэрээр шалгагдах явцдаа мэпдүүлэг өгөхдөө “Хар тамхины хэрэглэгч төдийгүй зарим талаараа энэ бодист хамааралтай болсон байсан тул өөрийгөө татаж авахаар цагдаагийн албанд орсон. Цагдаа болчихвол өөрийгөө хар тамхинаас татан гаргаж чадна гэж бодсон” гэж тайлбарласан байгаа юм.
Цагдаагийн алба хаагч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, худалдан борлуулсан хэрэг гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын даалгавраар энэхүү хэргийн тухай ямар нэгэн мэдээлэл гадагш задруулахгүй байх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн бөгөөд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Цагдаагийнхан өөрсдөө энэ төрлийн хэрэгт холбогдчихоод нэр төрө өхамгаалан нууцалж хоцордог нэгэн жишээ энэ юм байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.