ЭЕШ 12:00 цагт орон даяар эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 14

Ирэх намар дотоодын их дээд сургуульд элсэх эсэх, ямар сургуульд тэнцэхийг тодорхойлох  Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ.

Энэ жил ЭЕШ өгөхөөр энэ жил ЕБС төгсч байгаа болон өнгөрсөн жилүүдэд шалгалт өгөлгүй алгассан нийт 40388 хүн  бүртгүүлсэнийг  нийслэлийн шалгалтын 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт авч  дууссан зургадугаар сарын 18-ны өдрөөс  хойш долоо хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг энэ оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх