Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 14
・ 4

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд “Их Майдар” гэх төслийн нэр олон нийтэд тод дуулдаж, тэр үедээ л бөөн ярианы сэдэв сонирхол болж байсан. 2016 оны эхээр эхний ээлжийн нээлтээ хийхээр төлөвлөж байсан “Их Майдар” төслийн ажлын явц зогсоод байгаа юм байна. Сүр дуулиантай эхэлсэн “Их Майдар” төсөл зургаан жилийн турш Майдар бурханы хоёр хөл хийснээс өөр ажил хийгдээгүй нь хандив өгсөн иргэдийн бухимдлыг үүсгээд байгаа. Хамгийн хачирхалтай нь энэхүү төслийг Х.Баттулга өөрийнхөө мөнгөөр хийж байгаа мэт, өөрөө босгочихсон ч юм шиг бусдыг төөрөгдүүлж, нэр хүнд олох гэж улайрч байгаа нь явуургүй хүний шинж мэт харагдаж байна.
Угаас энэ төслийг цааш үргэлжлүүлж чадахгүй болсон юм билээ. Тодруулбал, зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэд, аж ахуй нэгжүүдээс ирэх хандивийн мөнгө төсөл гүйцэтгэхэд хангалтгүй байгаа тул “Их Майдар” төсөлд хандив өргөсөн иргэдийн хандивын мөнгийг эргүүлэн олгох шийдвэрийг төслийн удирдлагууд гаргаад байгаа ажээ. Хандиваа эргүүлэн авах хүсэлтэй иргэдэд 2017 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөнгийг нь олгох юм байна. Энэхүү төсөлд 500 мянган төгрөгөөс дээш хэмжээний хандив өргөсөн 18 мянган иргэн, мөн нэлээд тооны аж ахуй нэгжүүд байгаа юм байна. Энэхүү тоогоор бол “Их Майдар” сан хамгийн багадаа 9 тэрбум төгрөгийг ард түмэнд эргүүлэн олгох болсон нь эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх сайн талтай байж болох юм.
Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурхны бэлгэдэлтэй 300 мянган оршин суугчтай, улс төр, соёл урлаг, аялал жуулчлалын шинэ төв буюу төмөр зам хурдны зам дүүжин зам зэрэг дэд бүтцийн хувьд Улаанбаатар, Зуунмод, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудалтай нягт сүлжилдэн холбогдсон төвийн бүсийн дахин төлөвлөлтийн нэгээхэн хэсэг болно гэж байсан ажил нь ийм л бараа сураггүй байна. “Майдар эко хот”-ын ерөнхий төлөвлөгөөнөөс харахад эко хот 110 мянган га талбайтай, 300 мянган оршин суугчтай, их сургууль, музей, сүм, хийд, аялал жуулчлалын байгууламжууд, кино үйлдвэрлэл явуулах орчинг бүрдүүлэх үнэхээр том бүтээн байгуулалт гэж байсан юм.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.