Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 19
・ 23

Сүүлийн гурван сонгууль дараалан 60 саяын бичлэг гэгч шуугиан тарих боллоо. Гол дүрд Г.Доржзодов гэгчийг тоглуулж буй. Г.Доржзодов өмнө нь Болд нэртэй байсан аж. Үүнийг батлах хүн олон байна. Гэтэл Болд ямар учраас нэрээ Доржзодов болгон өөрчилсөн нь хачирхалтай.
Г.Доржзодов гэгч хэн бэ.
Бичээч овогтой Ганболдын Доржзодов халх. 1986 оны тавдугаар сарын 13-нд Дархан-Уул аймагт хойд эцэг Ганболдод үрчлэгджээ. Харин түүний төрсөн эцэг нь Жутай гэж хүн байдаг юм байна. Түүний бас нэг анхаарал татаж сэжиг төрүүлж буй зүйл нь CEO Nova standart компанийн гүйцэтгэх захирал Г.Болд гэдэг нэр зураг нь анхаарал татаад байгаа юм. Тэгвэл Г.Доржзодов яагаад Г.Болд "багш" болчихов гэдэг асуудал гарч ирнэ. Үүний ард түүний хуурмаг төрх нуугдаж байгаа нь илт. Түүний туулж ирсэн зам тийм ч цэьэо ариун нэгэн биш гэдэг нь тогтоогдоодл байна. Г.Доржзодов 1995 онд багтай дээрэм хийсэн хэргээр шүүхээр шийтгэгдэж байжээ. Ер нь үл бүтэх нэгэн бололтой. 2015 онд найзынхаа төрсөн өдрийн баярт очоод гар утас хулгай хийсэн. CEO соллего сургалтын төвд жил гаруй хугацаанд багшилсан. Түүнчлэн гүйцэтгэх захирлын албан тушаалд Г.Болд нэрээр дэвшсэн аж. Мөн 70 гаруй сая төгрөг залилж байсан гэх баталгаагүй мэдээлэл ч бий. Хулгай дээрмийн хэргийнх нь тухайд Дархан-Уул аймагт 1995 онд иргэн Г.Доржзодов нь найз Б.Хишигбаатар, Д.Түвшинбаатар хоёртой хамтран “Нарансолонго” дэлгүүрийг дээрэмдэхийн тулд худалдагч охиныг нь газдаж зодоод, дараа нь дэлгүүрийг дээрэмдэж 230 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл авч зугтаагаад цагдаад баригдаж байжээ. Энэхүү дээрмийн хэргийг нь Дархан-Уул аймгийн шүүх Хишигбаатарт 2 жилийн хорих ял, Түвшинбаатарыг 100 мянгаар торгож, Г.Доржзодовыг 80 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөрдөн байцаалтын хугацааг нь ял эдэлсэнд тооцож байжээ. Тухайн үед хойд аав Ганболд нь прокурорын байгууллагад ажиллаж байсан гэх мэдээлэл бас байгаа юм. Баг зүүж, хүн зодож, 200-300 мянган төгрөгийн хохирол учруулж дээрэм хийсэн хүн 80 мянган төгрөгөөр торгуулж өнгөрдөг юм байна.
Хамт дээрэм хийсэн Д.Түвшинбаатар нь одоо харуул хамгаалалтын албанд ажилладаг аж. Тэрбээр ч Г.Доржзодовтой нийлж дэлгүүр дээрэмдэж мөнгө авч байснаа үгүйсгэсэнгүй.
Дараагийн нэг хулгай дээрмийн хэрэг нь 2015 оны наймдугаар сард бусдын гар утас хулгайлжээ. Рестароны камерийг шүүлгэхэд Г.Доржзодов хулгайлж байгаа нь бичигдэн үлдсэн байдаг. Ингээд түүний гар утас хулгайлсан хэрэгт буруутгахад “Би аваагүй” хэмээн мэлзэхэд камерийн бичлэг байна үзүүлье гэхэд “Би өөрөө аваачиж өгөх боломжгүй байна. Орцонд оймсонд хийгээд тавьчихсан байгаа өөрөө очиж аваарай” гэжээ. Ингээд гар утсаа очиж орцноос авч байжээ.
Одоогоор Г.Доржзодовын ард зохион байгуулалттай, томоохон баг ажиллаж байж болох юм. Анх МАН-аас мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь бичлэгийг нь дэлгэсэн гэдэг. Ямартай ч мөнгөний төлөө хийсэн ч бай, энэхүү бичлэг улстөрчдийн хэрхэн хор найруулдагийг илтгэж байгаа юм. Явж явж Доржзодов хулгайч байж болох ч бичлэг үнэн эсэх л чухал. Хулгайч байсан болоод л ичиж зовохгүйгээр бичлэг тарааж байгаа нь энэ байх.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.