Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 20
・ 1

Үүлэнд зориудаар нөлөөлсний дараа өчигдөр нийслэл болон Дархан, Сэлэнгэ Төв аймгийн нутгаар бороо орж, түймэр унтарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийслэлд орсон бороо өдөр 12 цагт намжих төлөвтэй байсан ч үүлэнд зориудаар нөлөөлсөн тул хэзээ зогсох нь одоогоор тодорхойгүй байна.
Бороо орсны дараа Төв аймагт Асралт хайрхан, Мөнгөн морьтод гарсан хоёр түймэр унтарсан тул Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүнээ татсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө орчимд гарсан түймэр цурманд орсон байсан бөгөөд таван цагийн турш бороо орсон тул түймэр унтраах үйл ажиллагаанд нэмэр болсон талаар мэдээллээ.
Нийслэлд одоогоор ямар нэг үерийн дуудлага ирээгүй байгаа ба суваг шуудууны усны түвшин нэмэгдэх тохиолдол байгаа тул Онцгой байдлын газраас бэлэн байдалд байгаа талаар мэдэгдлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.