Тэтгэврийн доод хэмжээг 252-300 мянган төгрөг болгож нэмэгдүүллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 20 ・ 6

Тэтгэврийн доод хэмжээг 2018 онд нэмэгдүүлж, хувь тэнцвэржүүлсэн тэтгэврийг 252 мянган төгрөг, бүрэн тэтгэврийг 300 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байна. Улмаар 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталж, тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Мөн 161 тэрбум төгрөгтөө багтааж бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр  2018 оны улсын төсвийн төслийг боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

 

Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Засгийн газрын хуралдаанаар гурван талт хэлэлцээрийн талаар авч хэлэлцлээ. Гурван талт хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо багтдаг. Энэ хэлэлцээрт цалин тэтгэвэр, тэтгэмжийг эдийн засаг, санхүүгийн боломжтой уялдуулан нэмэх талаар тусгасан байдаг. 2018 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд тэтгэврийг нэмэхээр тусгасантай холбогдуулан өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хуулийн өөрчлөлт, бодлогын үр дүнд 2018 онд Тэтгэврийн санд 1 их наяд төвлөрч, буцаад нийт 390 мянган орчим тэтгэвэр авагчдад 1.6 их наяд төгрөг гарна.

Засгийн газрын шийдвэрээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хувь тэнцвэржүүлсэн 252 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр боллоо. Үүнд 161 тэрбум төгрөг шаардлагатай. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 11 хувь нэмэгдэж, нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр 40 орчим мянган төгрөгөөр нэмэгдэнэ" гэлээ.

Тэтгэврийн доод хэмжээг авдаг 195 мянган иргэн Монгол Улсын хэмжээнд байдаг юм байна.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 21/

    Төлөх шимтгэлийг нь адилхан болговол шударга ёсонд нийцнэ.

    Хариулах
  • шаабар / 2017 06 сар 21/

    7 төрлийн татвар нэмчихээд тэтгэвэрээ дор хаяж 200 мянгаар нэмэхгүй бол ямар ч нэмэр болохгүй. Сайд дарга нар аа сард 300 000 төгрөгөөр амьдах гээд үздэг ч болоосой. Өнөөдрийн нөхцөлд сард нэг сая төгрөг авдаг байлаа гэхэд татвар шимтгэлээ төлөөд гар дээрээ дөнгөж 500 000 орчим л төгрөг авдаг юм бил

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 21/

    Өндөр тэтгэвэр авлаа гээд адлаад байх юм.Улсад хариуцлагатай ажил хийж өндөр цалин авч өндөр хувиар нийгмийн даатгалд шимтгэл төлж байсан нь буруу юм уу. Бид сард төлсөн мөнгөнийхөө 60% л авч байгаа шүү.Нэмбэл адилхан л нэмэх хэрэгтэй.Ялгаа гаргах хэрэггүй.Ахмадуудаа тэгэж гомдоогоод хэрэггүй биз дэ

    Хариулах
  • шаабар / 2017 06 сар 21/

    Энэ ч арай дэндэнээ. Бүгд ижилхэн байлгана гэдэг хуучны коммунист санаа шүү. Ажил мэргэжлийн ялгаа, төлсөн шимтгэлийн хэмжээ гэж аль ч улсад байдаг жишиг. Бүгд адилхан авдаг бол өндөр нарийн мэргэжил эзэмших, өндөр цалинтай хүнд ажил хийх, тэр хэмжээгээрээ их шимтгэл төлөх хэрэг юу байх вэ. Харин иж

    Хариулах
  • Амар / 2017 06 сар 21/

    Монголын тэтгэвэрийг нэг болгох хэрэгтэй эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш бол бүгд жигд авдаг, түүнээс доош хөдөлмөрийн чадвар алдасан бол ажилласан жилээр гэдгийг сайн Ард түмэнд ойлгуул Нөхөдөө. тэтгэвэр нэмсэнг дэмжиж байна

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 20/

    Адилхан нэм ээ, угаас хийж байсан ажил адилгүй байсан шүү дээ, тэнэгүүд ээ...

    Хариулах