Дахин сонгуулийн өдрийг өөрчлөх ёстой гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 27 ・ 4

Ардчилсан намаас дөнгөж сая /06.27 14:30/ Аса явуулын станцаар дамжуулан мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга асан З.Энхболд “Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хууль зөрчсөн мэдэгдэл гаргалаа. Дахин санал хураалтыг ирэх сарын 9-нд явуулахаар шийджээ. Энэ нь ням гариг таарч байна. Сонгуулийн санал хураалтыг амралтын өдөр зохион байгуулахгүй хэмээн Үндсэн хуульдаа заасан байгаа. Мөн долдугаар сарын 9-н гэхэд наадам эхэлсэн байна. Зарим аймаг сумын наадам болж байдаг. Тэгэхээр энэ өдөр хийх боломжгүй. СЕХ-ноос МАН-д үйлчилсэн шийдвэр гаргалаа” гэж байв. Тиймээс АН-аас СЕХ-нд хандан сонгуулийн өдрийн товыг өөрчлөх шаардлага хүргүүлэхээр болжээ.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 28/

    Долоон сарын есөн бол монголчуудын хувьд үндэсний их баяр наадам эхэлчихсэн,сурын харваа яваж байдаг,уяачид аймаг сумын төвдөө ирчихсэн,мөн олон наадамчид нийслэлийг зорьсон,амралт зугаалгын,баярын настерень хөдөлгөөн орчихсон ийм үед санал хураана гэдэг бол монголчуудын хувьд бүтэхгүй асуудал,ийм т

    Хариулах
  • болдоо / 2017 06 сар 28/

    угаасаа Ардчилсан намаас ерөнхийлөгчтөй боллоо гээд байдал дээрдэхгүй энэ намаас болж л манай улс дампуурсан баахан төсөл гэж үндсэн үнээс нь хэд нугалж мөнгө идсээр дампуурсан

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 28/

    Энэ ардчилсан намыхан учир олдохгүй хүмүүс байх юмаа юм болгон дээр л хуцаж байхын Одоо би Энхболдод өгнө Ардчилсан нам сая мөнгөөр гарлаа Ганбаатар гарах ёстой байсан

    Хариулах
  • Бат / 2017 06 сар 27/

    Сонин юм аа АН-д мөн ямар өдөр байх нь хамаатай Би МАХН-д саналаа өгсөн одоо МАН-д буюу Энхболдод өгнөө

    Хариулах