Могойд хатгуулсан бол хорыг сорж, хатгуулсан хэсгээ хүйтэн усанд дүрнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 28 ・ 1

Сүүлийн өдрүүдэд  бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулах тохиолдол ихсэх хандлагатай байна.

Тухайлбал ГССҮТ-д могойд хатгуулсан таван настай хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрбээр жижиг могойгоор тоглож байгаад хатлуулсан бөгөөд гар нь битүү хавдаж, эмнэлэгт хүргэгджээ. Мөн Өмнөговь аймагт нэгэн эмэгтэй могойд хатгуулсаны улмаас амиа алдсан хэрэг энэ сарын 6-нд гарсан. 

Могойд хатгуулсан хүнд үзүүлэх анхны тусламж:

 

  • Амсартай  шил саваар бумбадах

 

  • Өөрөө эсвэл бусдаар хорыг соруулж, нулиман хаяж,  амаа зайлах

 

  • Хөлд хатгасан бол хөлтэй нь  гарт хатгуулсан бол тохойтой нь  нугалж даавуу  тавьж боох

 

  • Гар хөлдөө хатгуулсан бол удаан хугацаагаар хүйтэн усанд дүрэх

 

  • Могойд хатгуулсан хүнд шингэн ихээр өгөх хэрэгтэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: