Tom Terry:"Eagle TV"-д миний хийж бүтээсэн бүх зүйл нуран унасан мэт

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 28 ・ 4

Eagle телевизийн үүсгэн байгуулагч Tom Terry ийм сэтгэгдэл бичснийг орчуулан тавьжээ. Түүний уг сэтгэгдлийг тус телевизэд ажиллаж байсан үе үеийн сэтгүүлчид, дарга нар болон мэргэжлийн шүүмжлэгчид дуу нэгтэй зөвшөөрч байна. Мөн сошиалаар тус телевизийг нэг талыг барьсан мэдээлэл маш их цацаж байна гэх шүүмжлэл сүүлийн үед их гарч байгаа.

Тэрбээр "Eagle TV нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аль нэг намыг дэмжилгүй дундыг баримтлаж ажилсангүй хэмээн миний бие дүгнэж байна. Миний хийж бүтээсэн бүх зүйл нуран унасан мэт санагдана.

Eagle Broadcasting Company-ийн Файсбүүк хуудас дээр хэлсэн нэгэн хүний зурвасын хариуд би Eagle TV-ийн үүсгэн байгуулагчдийн хувьд түүний бие даасан байдлаа гээж, аль нэг талыг дэмжих талтай байсанд гүнээ харамсаж байна хэмээн бичсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа бидний зурвасыг устгасан байсан. Миний байх хугацаанд Eagle TV нь олон нийтийн шүүмж, санал гомдлыг шууд эфирээр нээлттэй хүлээн авдаг байсан. Энэ нь биднийг үзэгчдйинхээ өмнө нэллтэй, ил тод байхад чухал ач холбогтодтой байсан ба эдгээр саналууд нь бидэнд өөрсдийн нийтлэх нэвтрүүлэх, хөтлөх ур чадвараа сайжруулах боломжийг олгодог байсан. Гэвч ФБ хуудсанд бичсэн жижиг 2 зурвасыг тэдэнд тус нэмэр болох үүднээс хүлээн авах биш устгаж байгаад нь гайхаж байна. Eagle TV –ийн ийнхүү нэг талыг барьсан явдал нь тэдэнд тушаал өгсөн улмаас байв уу эсвэл тухайн сэтгүүлч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлэв үү эсвэл тэдэнд өөр сонголт байсангүй юу гэдгийг мэдэхгүй байна. Гэвч өнөөдөр тухайн ТВ нь хараат, бие даасан, шударга хэмээн олон нийтэд үнэлэгдэж байсан үнэт зарчимуудаа алдаж байгааг нь харагдаж байна. 2011 онд тухайн ТВ-ийг худалдах талаар гэрээ хэлэцээрийн асуудлаар ярилцаж байхдаа Амундра надаас бид хэрхэн Eaglr TV –ийг бусад өдөр тутмын ТВ-ээс ялгаатай байлгах вэ? гэж асууж байхад би хариуд нь “Тэр бол амархан. Бид Соёлын эрх чөлөөтэй байна. Бидний сэтгүүлчид өөрсдийгөө илэрхийлж алдаа гаргаж болноь тэглээ гээд тэднийг шийтгэхгүй” хэмээн хариулж байсан. Зөвхөн соёлын эрх чөлөө дор л хэвлэл мэдээлэл амьдарч чадна. EBC –ийн үүсгэн байгуулагч болон Ерөнхийлөгч байсан миний хувьд ийм хандлагаар хөгжиж байгаад нь харамсаж байгааг ба Eagle YV-ийн удирдлага, ажилчид болон сэтгүүлчдэд хандан сэтгүүл зүйн зарчим, үнэ цэнээ алдалгүй иргэдийн хандлагыг хүндэтгэн авч үзээсэй хэмээн хүсэж байна" гэжээ.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 29/

    eagle telviz suuliin gurvan jiliin dotor uzeh ymarch huselgui telviz bolj huvirsan shal teneg telviz suuliin ued burch teneg

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 29/

    eagle maniin tv bolson

    Хариулах
  • баабар / 2017 06 сар 28/

    элбэгдорж ямар мөнгөөр ийглийн эзэн болсон бэ? шалгавал аймаар юм илрэнэ дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 28/

    Үнэн хэлжээ. Элбэгдоржийг л юм хийсэн болгож харагдуулах гэж байдгаараа хичээсэн нь олон түмнийг бодит мэдээллээр хангах үүргээ умартахад хүргэчихсэн дээ. Үүнийг нь үндэслээд Ийгл Элбэгдоржийн телевиз гэж ярьдаг байх.

    Хариулах