Энэ сарын 7-8-нд Хөвсгөлд цаатны баяр болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 03

Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам энэ сарын 7, 8-ны өдрүүдэд “Далай тур” жуулчны баазад болно. Энэхүү арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа цаа бугийг хамгаалах, өсгөн үржүүлэхэд хувь нэмэр болох, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилготой ажээ. Уг фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх