Сонуулийн үеэр дуу цахилгаантай бороотой байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 04 ・ 5
Төв, зүүн, говийн аймгуудын нутгаар энэ сарын 06-07-нд дуу цахилгаантай, усархаг аадар бороо орохыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс ард иргэд, малчдад анхааруулж байна.
Энэ сарын 06-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 08-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 09-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 06,07-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын талаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар өдөртөө халах аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 04/

    baigaliin huulindaa zahiragdaj amidar l gvi l yahav ,,tashuuriin door bvv orchihoosoi mongolchuud mini

    Хариулах