Tesla компани "MODEL 3"-ийн үйлдвэрлэлээ тун удахгүй эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 05

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” комапни "Model 3" загварын автомашины үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Зорилтот хугацаанаас хоёр долоо хоногийн өмнө үйлдвэрлэлийн бүх шаардлагыг хангасан гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск twitter хуудастаа жиргэжээ. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц автомашин үйлдвэрлэх “Tesla”-ийн 15 жилийн хөдөлмөрийн үр дүн гэгдэж байгаа "Model 3" загварын үнэ 35 мянган ам.доллараас эхлэх юм. "Tesla"-ийн хувьд 12 дугаар сар гэхэд "Model 3" загварын автомашины үйлдвэрлэлээ 20 мянгад хүргэх зорилт тавиад байгаа юм. Энэхүү шинэ загварын хүлээлттэй холбоотойгоор Калифорнид байрлах тус компанийн хувьцааны ханш энэ онд 65 хувиар өсчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх