Өмнөговь, Сайншандад газар хөдөлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 05

Өчигдөр буюу долдугаар сарын 04-ний өдөр Өмнөговь болон Баянхонгор аймагт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал,  Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Цагаан толгой” гэдэг газар өчигдөр 09:40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж,  аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэв.

Мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Айраг багийн “Зоогийн зуух” гэдэг газар 11:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж, аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын багийн Засаг даргаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх