Компьютерийн хэрэглээний төлбөргүй сургалтад бүртгэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 05

Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Монголын соёл яруу найргийн академи  зохион байгуулж байгаа аж. Дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, орчуулагч ,урлаг соёлын зүтгэлтэнүүд оролцох “Дэлхийн яруу найргын өдрүүд” наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд болно.

 Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд  “Байгалын оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвийн дор Улаанбаатар хотод Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал болно. Мөн  Дорноговь аймгийн Хамарын хийдэд “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадамтай.  Тус наадмыг цаашдаа Монголын байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газруудад уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар болжээ.  Энэ нь дэлхийн сая, сая уншигчдад Монголын түүх, соёл, байгаль, ард түмний аж амьдралыг сурталчилан таниулахад хувь нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх