Хүүхдийн мөнгөө хэрхэн авах вэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 05

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор болсон юм.

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхайгаас иргэд хэзээ хүүхдийн мөнгөө авах талаар тодруулахад:

-Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 502.567-гоос дээгүүр оноотой өрхийн хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор болсон. Энэ оноог өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнд үндэслэн тогтоосон. Цаашид өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн БҮХ ХҮҮХЭД тэтгэмжээ авах боллоо.  

Цаашид өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн БҮХ ХҮҮХЭД тэтгэмжээ авна.

Энэ мөнгийг арилжааны 13 банкаар дамжуулан олгодог. Нэг зүйлийг анхааруулахад хүүхдийн мөнгийг олгохдоо тухайн хүүхэд заавал өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байх ёстой гэж “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д заасан.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд огт хамрагдаагүй өрхүүд бий. Эдгээр өрх хүүхдийн мөнгөө авахын тулд харьяа  сум, хорооныхоо Хөдөлмөр, халамжийн ажилтанд хандаж, өргөдөл гарган, судалгаанд хамрагдах ёстой.

Бид 2016 оны долдугаар сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2013 онд улсын хэмжээнд хийсэн өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаатай уялдуулсан. Судалгааны үр дүнгээр өрхийн амжиргааны түвшний  502.567-гоос доогуур оноотой өрхийн хүүхдүүдэд мөнгийг нь олгож, 502.567-гоос дээгүүр оноотой өрхийн хүүхдүүдэд 2019 онд мөнгийг нь нөхөж олгохоор шийдвэрлэсэн байсан юм" гэв.

Хэрэв танай өрх 2013 болон 2017 онд явуулсан өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны аль нэгэнд хамрагдсан бол хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авна. Эдгээрийн алинд нь ч хамрагдаагүй өрхүүд байсаар байгаа юм байна.     

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар өнөөдөр судалгаагаа дуусган, 0-18 хүртэл насны нийт хүүхдээс хэд нь өрхийн амьжиргаа тогттоох судалгаанд хамрагдсаныг тогтоон, судалгаагаа Сангийн яам руу илгээжээ. Тэр дагуу Сангийн яам Монгол банкаар дамжуулан 13 банканд санхүүжилт олгох юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийт хүүхдийн 40 хувь нь тэтгэмж аваагүй тул иргэд рүү шилжүүлэх явц удааширч болзошгүй гэв.  

2017 оны 03 дугаар сарын 10-наас хойш шинээр төрсөн хүүхдийн өргөдлийг харъяа аймаг, дүүргийн газар, хэлтсүүдэд хүлээн авч, өрхийн амьжиргааны судалгааны оноог нь бодсоны дараа тухайн өрх дээр бүртгэж, өргөдөл өгсөн сараас нь тэтгэмж нөхөж олгох юм байна. Танай  хүүхэд өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд хамрагдсан эсэхийг сум, хорооныхоо нийгмийн ажилтнаас лавлаарай.   

2016 оны байдлаар манай улсад 0-18 хүртэл насны 1 сая 127 мянга 179 хүүхэд байна. Тэдэнд сар бүр 20 мянган тэтгэмж олгоход зөвхөн нэг сард л 22 тэрбум 543 сая төгрөг шаардлагатай. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх