Хар тамхичид сонгуулийн сурталчилгаанд оролцотлоо томорч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 05 ・ 6

"Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхитай холбоотой хэргээр хоёр жил шоронд хоригдох ял авсан. Гэсэн ч шүүх түүний ялыг тэнсэн харгалзах болгон өөрчилж залууст хар тамхины эсрэг сурталчилгаа хийгээрэй гэж сулласан байдаг. Амлалтынхаа дагуу тэрээр шоронгоос гарч ирээд хар тамхины эсрэг сурталчилгаа явуулна, хор хөнөөлийг нь залууст сурталчилна гэж мэдэгдэл хийж байна лээ.

Харин түүнийг сулласан шалтгаан нь үнэхээр хар тамхийг бусдад жигшүүлэх сурталчилгаа байв уу гэхээр үнэндээ үгүй бололтой юм. МАН л сонгуулийн сурталчилгаандаа ашиглах гэж сулласан шиг байна лээ. Х.Бат-Ундрал гарч ирээд дахиж ээжийнхээ нулимсыг үзэхгүй гэж олон нийтэд зарлаад сүйд болсон. Тэгсэн мөртлөө айлын хүүхдийг хар тамхичин гэж цоллоод ээжийг нь уйлууллаа. Хар тамхичин гэж зарлахад ээж нь өрөө өвтгөн өмөлзөж уйлсан гэдгийг энэ хүн мэдэж байгаа юм байна. Тэгвэл өрөөлийг хар тамхичин гэж нэрлэхээр ээж нь яаж хүлээж авахыг мэдэх ухаан түүнд байсангүй юу. Өөрөө болохоор ээжийнхээ нулимсыг үзэж чадахгүй гэсэн мөртлөө яагаад хүний ээжийн нулимсыг үзэх гэж маяглаад байгаа юм бэ. Чиний ээжтэй л адилхан эх хүн хүүгээ янз бүрээр хэлүүлэн шаналж суугаа юм биш үү. Хүний хүүхдийг хар тамхинд орсон, эцэг нь хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй гэж донгосч буйгаас нь харахад үнэн хэрэгтээ хар тамхины эсрэг биш сонгуулийн сурталчилгаа хийлгэх гэж л түүнийг сулласан бололтой. Эцсийн дүндээ МАН энэ нөхрөөр дамжуулаад хар тамхичин байвал гоё гэсэн сурталчилгаа хийж байна. Нэг ёсондоо Ардын намынхан Х.Бат-Ундралыг улс төрийн зорилгодоо ашиглах гэсэн биш хар тамхичны эерэг сурталчилгаа хийж өглөө. Залуусаа хар тамхи татаарай гэж шууд хэлсэнтэй адил тийм л сурталчилгаа болж байна. Яагаад гэвэл хар тамхи татаад шоронд орсон хүнийг улс төрийн нам урьж залаад сонгуулийн сурталчилгаанд оролцуулан бөөн бөөн мөнгө өгдөг, нэр хүндтэйгээр хэвлэлийн бага хурал хийж манддаг, ийм гоё ганган байдаг, тойроод сайхан ах эгч нар сууж байдаг юм байна гэдгийг сурталчилсан. Нэг үгээр хэлбэл МАН-ынхан хар тамхины хэрэгтэй хүнийг сайн талын баатар болгон хувиргаж байна. Ардын намынхан сонгуулийн сурталчилгаа хийхдээ ард түмнээ ер бодсонгүй. Хүнийг л муухай харагдуулж байвал нийгэмд ямар мессэж өгөх нь тэдэнд хамаагүй юм байна. Зөвхөн өөрийнхөө явцуу эрх ашгийн төлөө ард түмний хойч үеийг хар тамхичин болоорой гэж шууд сурталчилсантай ялгаагүй зүйл болсон. Эцэстээ манай монгол орон хар тамхичнаа сонгуулийн сурталчилгаанд ашигладаг, гавьяат жүжигчин цол өгдөг бодлогогүй, тэнэг улс болж байна. Угтаа бол бид залуу хойч үедээ хар тамхи татвал донтдог, донтох өвчин эдгэхэд хэцүү, ийм хүн нийгмийн шаар шавхруу буюу хамгийн доод давхаргын хүн болдог гэдгийг үнэн зөвөөр нь сурталчлах хэрэгтэй юм. Хар тамхичин, биеэ үнэлэгч гэдэг бол хүн тоож харьцдаггүй доод давхаргын улс байдаг. Хүн харахын эцэсгүй өвчин зовлон тусдаг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гаргаж баймаар байна. Ингэхгүй бол залуус, өсвөр насныхан хар тамхичдыг нийгмийн элит хэсэг гэж андуураад байна. МАН ийм л хүмүүсийг ашиглан эх орон, ирээдүй хойчоо ч бодолгүй туйлын буруу сурталчилгаа хийлээ.

Эх сурвалж:dnn.mn

Өдрийн сонин

С.Алтанцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 08/

    Манайх шиг хар тамхичангаа шоронгоос суллаж гавьяат жүжигчин болгодог улс байхгүй хууль нь ялгавартай болхоор мөнгөтэй эрх мэдэлтэй олны танил байвал яасан ч болно хууль үйлчлэхгүй нь аймшигтай

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    Манайх шиг хар тамхичангаа шоронгоос суллаж гавьяат жүжигчин болгодог улс байхгүй хууль нь ялгавартай болхоор мөнгөтэй эрх мэдэлтэй олны танил байвал яасан ч болно хууль үйлчлэхгүй нь аймшигтай

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 07/

    элит гэж андуурч суугаа нь

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 06/

    estoi muuhai sanagdsan taalagdaagui

    1
    Хариулах
  • Бат / 2017 07 сар 06/

    Манай хууль хяналтыхан хар тамхины тухай чангахан хууль гаргах байсан гаргаагүй оройтсон нэгэнт хэрэглэгч буй болсон үүнд төр бас буруутай одоо хар тамхитай тэмцах яам байгуулах л байхдаа

    1
    Хариулах
  • зочин / 2017 07 сар 06/

    Хүн тоож харьцахгүй доод давхарга гэж байхгүй тэнэг сэтгүүлчээ. Амьдралд алдаж эргүүлэгт орсон, сэтгэлийн хат дутсан нийгмийн эмзэг хэсэгээ бид харин ч хайрлаж зөв замд нь оруулах гэж хичээдэг. Үүнийг хүнлэг сэтгэл, нийгэм гэдэг юм. Чи Өөрөө бол шууд нулимаад хаяхын бна л даа. Жинхэнэ зэрлэг

    1
    Хариулах