Наадмын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 06

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадам болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана.

Баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдах Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт  үйлчилгээний  газруудын галын аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна. Мөн баяр наадмын үеэр ёслолын буудлага үйлдэх газарт аюулгүй байдлыг хангаж, иргэдийг голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирхоос урьдчилан сэргийлж нийслэлийн аврах 105 дугаар ангийн завьт эргүүл сэрэмжлүүлэг эргүүлгээр тус тус ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх