Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 07 сар 08
・ 13

МАН-ын Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх хүүхдэд нэгэн жигд хүүхдийн мөнгө олгохоор болсон билээ. Ингээд хүүхдийн мөнгөний санхүүжилтийг бүрэн гаргаж, сонгуулийн өмнөх өдөр бүх арилжааны банкууд руу шилжүүлсэн юм байна.
Ингэхдээ 2017-оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртлэх мөнгө буюу нэг хүүхдийн 20 мянган төгрөгийг бодож санхүүжилт олгосон. Тухайн банкууд өмнө нь хүүхдийн мөнгө авлаг байсан данс руу нь шилжүүлээд эхэлсэн. Ямартай ч сонгуулийн өмнөх өдөр хүүхдийн мөнгө шилжээд эхэлсэн.
Гэтэл сонгуулийн оройноос болон өнөөдрөөс эхлэн Хаан банк хүүхдийн мөнгөө дутуу хийж, заримыг нь буцаан татаж байна гэх мэдээлэл гарах боллоо. Тухайлбал, иргэн Г.Мөнх-цэцэг ярихдаа "Хаан банкны дансанд 140 мянга орлоо гэсэн мессеж ирснээ тэр дорхноо буцаад, таны үлдэгдэл 0 төгрөг болчихсон" гэв. Мөн нэгэн нэлээд хэдэн хүний зөвхөн 20 мянган төгрөг нь ороод бусад нь ороогүй байгаа гэнэ. Харин заримынх нь эхлээд нэг 10 мянга, дараа нь 20 мянга гэх мэтээр мэр сэр орж байгаа боловч одоог хүртэл мөнгө нь ороогүй хүүхдүүд ч олон байна.
Хаан банкны лавлахаас асуух гэхээр утсаа авахгүй ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа ажээ. Мөн зарим хүүхдэд 80 мянган төгрөг орсон үлдэгдэл орох эсэх нь ч одоогоор тодорхойгүй байна. Үүнийг эцэг, эхчүүд сонгуулийн шоу байсан юм уу хэмээн гайхацгааж байгаа бөгөөд ихэнх нь Хаан банкыг эргүүлэн татахаас өмнө хэмээн орсон мөнгөө тэр дор нь данснаасаа авч байгаа юм байна. Тэгэхгүй бол хэд, хэдэн хүний мөнгийг эргүүлэн авч, эсвэл дутаа оруулсан ажээ. Хамгийн гол нь тус банк үүнийхээ учир шалтгааныг одоо болтол тайлбарлаагүй, хүлээлт үүсгээд байна. Дутуу орсон мөнгөний үлдэгдэл нь хэзээ орох вэ гэх хүмүүс олон байна.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.