Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 07 сар 10

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн. Өнөөдөр болсон хязаалан насны морьдын уралдаанд Архангай аймгийн Их тамир сумын уяач Ж.Уясахын бор үрээ түрүүллээ. Өнгөрсөн жилийн уралдаан 318 хурдан хүлэг тоосоо өргөж Дорнод аймгийн харъяат Т.Батзоригийн сартай хээр түрүү магнайд орж ирж наадамчин олноо баярлуулж байсан юм. Хязаалан морьдын уралдаанд төв орон нутгийн нийт 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөлөө.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.