Улсын арслан Ц.Содномдоржийн мялаалгын наадмын түрүү бөхийг 15 сая төгрөгөөр шагнана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 17 ・ 1

Өнөө жилийн үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж, арслан цол хүртсэн Хөвсгөл Аймгийн Тосонцэнгэл сумын уугуул  Монгол Улсын Арслан Цэдэвийн Содномдоржийн Арслан цолны мялаалгын наадам энэ сарын 27-нд болно. Тэрбээр энэ өдөр өөрийн төрлөх нутагтаа мялаалга наадмаа хийх санаачлага гаргасан бөгөөд, аймаг орон нутгийн Захиргаанаас мөн зөвшөөрч дэмжсэн байна. Шинэхэн арслан Ц.Содномдоржийн цолны мялаалгад түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнах ажээ. Тэрбээр 2002 оноос эхлэн үндэсний бөхөөр хичээллэж, 2006 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн байдаг.  Мөн улсын их баяр наадамд есөн жил тасралтгүй барилдаж, ийнхүү ес даван түрүүлсэн тул нутгийн ард олон болон монголын нийт бөх сонирхогчдын магнайг тэнийсэн. Тиймдээ ч Хөвсгөлийнхөн хайртай бөхийнхөө мялгаалгыг өргөн дэлгэр хийхээр төлөвлөжээ.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 17/

    юун найр наадам наад аймгаа хөгжүүлж ганц үйлдвэр бариач

    Хариулах