Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 07 сар 20
Кэти Перригээс салаад удаагүй байгаа жүжигчин Орландо Блум дахин дурлажээ. Энэ удаад тэрбээр Гүржийн төгөлдөр хуурч Хатия Буниатишвилиг шинэ амрагаараа сонгов. Хатия Буниатишвили Европын орнуудаар аялан тоглолт хийж байхдаа Орландо Блумтай Парист танилцжээ.
Хатия Буниатишвили бол дэлхийн хамгийн суут төгөлдөр хуурчдын нэг гэгддэг. Тэрбээр багаасаа сонгодог урлагаар хичээллэдэг байсан бөгөөд зургаан настай байхдаа анхны тоглолтоо хийж, 10 настай байхаасаа эхлэн дэлхийн олон оронд аялан тоглолтоо хийх болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.