Шатахууны 45 хоногийн нөөцтэй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 27

Улсын хэмжээнд дунджаар газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн дундаж хэмжээ 123.11 мянган тонн буюу дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 50, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 46, ТС-1 онгоцны түлш 7 хоногийн нөөцтэй байгаа ажээ.

2017 оны 7.18-7.24 -ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2100.7 тонн, Аи-92 автобензин 9236.8 тонн, Аи-95 автобензин 917.2 тонн, дизелийн түлш 40431.1 тонн, ТС-1 онгоцны түлш 354.4 тонн, Эрээнцав боомтоор дизелийн түлш 2036.6 тонн, Боршоо боомтоор А-80 автобензин 113.8 тонн, Аи-92 автобензин 76.8 тонн, дизелийн түлш 127.9 тонн, Замын Үүд боомтоор дизелийн түлш 3292.0 тонн газрын тосны бүтээгдэхүүний импортоор тус тус орж ирээд буй юм байна.

Улаанбаатар хотод А-80 автобензиныг 1470₮, Аи-92 автобензиныг 1630₮, Дизель түлшийг 1720₮-өөр борлуулж байгаа бол бөөний борлуулалтын хувьд А-80 автобензин 1250-1330₮, Аи-92 автобензин 1350-1410₮, Дизель түлш 1360-1450₮, Орон нутагт А-80 автобензин 1290-1580₮, АИ-92 автобензин 1380-1690₮, Дизель түлш 1390-1820₮-өөр худалдаалагдаж байгаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх