МАН Ч.Сайханбилэгийг дэмжихгүй бололтой

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 17

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Ч.Сайханбилэгийн асуудлаар яаралтай хуралдсан боловч шийдэлд хүрч чадаагүй байна.

 Учир нь нийгэм, эдийн засаг, улстөрийн хямралыг бий болгоход гар бие оролцсон хүнийг Ерөнхий сайдад дэмжинэ гэдэг учир дутагдалтай гэдгийг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи хэлжээ.  Мөн "Улс орныг хямралаас гаргах АН-ын сонголт буруу. Дараагийн Ерөнхий сайд өмнөхийнхөө алдааг арилгаж чадах хүн байх ёстой. Гэтэл тэр хүн нь Ч.Сайханбилэг мөн үү. Түүнийг томилох боломжгүй ноцтой үндэслэл бий"  хэмээн шүүмжилсэн байна.  Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл маргааш УИХ дахь намын бүлэгтэйгээ  энэ асуудлаар дахин хуралдахаар болсон байна. 

                                                                                                                                                                       Д.Анар 
 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх