Даншигийг цуцалж, төвийн бүсийн наадмыг Багануурт хийхээр болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 27 ・ 1

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргажээ. Мөн Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж үзэн Засгийн газарт шийдвэрээ хүргүүлсэнбилээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдах байсан Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Багануур дүүрэгт зохион байгуулахаар байршлыг өөрчилж шийдвэрлэснээ нийслэлийн Онцгой комисст албан ёсоор хүргүүлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 27/

    Бага нуур наадмаач ойгооч хийсэн,одоо бас ажлыг нь алдуулаж яах нь вэ?төрийн их баяр наадмаа орон даяар хийж ес хоног амарсан"ажлаа мартсан нь багадаа юу?улс оронд хэрэгтэй юм хийдгүй юмаа гэхэд гай болох юм хийхгүй байвал тэрүүн шиг их тус энэ цаг үед алга,ган гачиг цаг агаар ийм хүнд байхад заавал

    Хариулах