Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 07 сар 28
Өнгөрсөн зургаадугаар сард Архангай, Булган аймгуудын нутагт хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, зургаан аймгийн 125 сум тог цахилгаангүй болсон билээ.
Тухайн үед Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч, салхинд унасан цахилгааны тулгуур багануудыг яаралтай босгон эрчим хүчээр хэвийн хангасан.
Гэтэл Өвөрхангай, Архангай аймагт дахин цахилгаан тасарсан бөгөөд эх сурвалжийн өгсөн мэдээллээр тулгуур баганыг босгож, холболт хийх үед агаарын шугамыг буруу холбосон нь дахин гэмтэл гарахад нөлөөлсөн байж болзошгүй аж.
Гэмтлийг өчигдөр оройноос засварлаж эхэлсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.