Улаанбаатар 24 хэм, үүлэрхэг байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 31

Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд    16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Алтай өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх