Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 07 сар 31

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг Устын ам гэдэг газарт цурман дотроо асч байгаа түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байсан Гурванбулаг, Рашаант сумын иргэд автомашины осолд оржээ.
Осолдсон иргэд Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид аж. Тэд тавуулаа УАЗ фермер машинтай явсан бөгөөд хоёр хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, гурав нь хөнгөн гэмтэл авчээ. Одоогийн байдлаар осолд орсон хүмүүсийг гэмтлийн эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаа юм байна. Мөн Рашаант сумаас уг түймэрт ажиллаж байсан машин онхолдсон байна.
Устын амны цурманд асч байгаа түймрийг бүрэн унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 20-р ангийн Б.Ганзоригоор ахлуулсан 12 албан хаагч, Рашаант сумын байгаль орчны байцаагч Б.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан 22, Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулганаар ахлуулсан 19 хүн, Улаанбаатар хотын МУИС-ийн 13 оюутан, нийт 66 хүн, найман машинтай ажиллаж байгаа аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.